Зүрхэндээ гоёлтой бүх хүмүүст зориулав

Хайраар учирч аз жаргалыг амтлан, сайхан хайраар зүрхээ гоёон яваа бүх залуустаа нэгэн сайхан дууг зориулъя.

Учрал баярын хорвоод намайг хайрлах гэж хүссээр, хайсаар учирч амжаагүй хүлээн байгаа үл таних залуу чамд болон бид хоёр шиг учирч амжаагүй бүх хосуудад ч бас зориулж байгаа юм шүү.

Ягаан найзаа яах вэ
Лак их юм бичээд лак гоё блогдоод, лак их таашаал
"Ягаан найзаа яах вэ" цааш унших »
***Надад бий***
Ургаа хадыг өмлөн ургах         нялх улиас шиг залуу насанд Учирсан зовлонг жаргал болгох         чалх ухаантай явахад
"***Надад бий***" цааш унших »
***Аавдаа***
Амьдрал чи намайг юунд ингэтэл санаашруулж Арчаагүй нэгнийг нь биш аавыг минь аваад одсон юм бэ Асгартал уйлая гэлээ ч замд нь садаа болдог гээд Аньсганд хурсан нулимсаа дотогшоо залгиж тэвчсэн дээ
"***Аавдаа***" цааш унших »
***Шөнийн замд***
Шөнийн замд салхи илбэх нь         Ижийдээ золгоод үнсүүлэх шиг уяхан               Эрхэлж унагасан нулимсаа арчуулах шиг элбэрэлтэй
"***Шөнийн замд***" цааш унших »
Эргэлдээд л

Эргэлдээд л... эргэлдээд л... энд нэг тэнд нэг бууж эргэлдээд л... Өдөржин л эргэлдэж байна даа. Эргэлдэж эргэлдэж жаахан амс хийх боломж олдоход нүдээ аниад хэсэг суулаа.

...Ээ бурхан минь ээжийн туулаад ирсэн их гэрийн эзэгтэйн амьдрал яасан хүчир вэ? Энийг ч нэг угааж, тэрийг ч нэг цэвэрлэнэ. Эндээс нэг нь ам цангав гэнэ, тэндээс ч нэг нь гэдэс өлсөв гэнэ. Цангасан аманд ундаа, өлссөн гэдсэнд хоол өгнө. Цангаагаа тайлсан ам, өлсөхөө байсан гэдэсний эзэд хэсэг чимээгүй. Гэвч төд удалгүй энэ намайг ингэлээ, тэр намайг тэглээ гээд ам өрсөн хов зөөнө. Эвээр учирлах гэж үзнэ эс бөгөөс сануулга өгч дуугаа өндөрсгөнө, бүлтгэнэх нүдийг хараад сэтгэл өвдөнө, би ч өөрөө ийм явсан гээд дуу намсана. Миний дуу намасч тэдний дуу өндөрсөнө. Ай хүүхэд гэж зүггүй ч юм даа...

***Бүсгүйчүүдэд***

Хайранд нь дэлхий сөгдөж байдаг

Харцанд нь хорвоо уярч байдаг

Дууны сайхан нь бүүвэй байдаг

Дундрашгүй сэтгэлийн хайлан байдаг

      Энгэрээс нь ундрах хайранд нь

      Энэ ертөнц өлгийдүүлж байдаг

      Эгэлгүй сэтгэлийнх үзүүр бүхэнд

      Энэрэхүй буяны нигүүлсэл байдаг

Эгэл бүсгүй минь чи хайрын дээд

Энэхэн амраг минь чи ханийн дээд

Эгч минь та хүндлэлийн минь дээд

Ээж минь та хүний дээд билээ.

 

***Уучлаарай****
Дэргэд чинь байж зовлонг чинь хуваалцаагүйд уучлаарай Дэрвэгэр сормуусыг чинь нулимсаар бөхийлгөж
"***Уучлаарай****" цааш унших »
Азгүй юмаа би.
Азгүй юмаа би... Түүний тухай бодоод л бодоод л байлаа, яасан ч зогсдоггүй их бодол уу, зогсооё ч гэж өөрөө бодох сөхөөгүй түүнийг бодсон.
"Азгүй юмаа би." цааш унших »
Шинэ жилийн мэнд хүргэе!!!

Удахгүй болох шинэ жилийн мэндийг Батаа123 болон Эрхцас нарын зүгээс та бүгддээ хүргэж энэхүү сайхан дууг зориулъя.

Банжигчид минь бүгдээрээ хамт Шинэ жилээ сайхан тэмдэглээрэй.

Д.Нямсүрэн : Шувуу нисэн одох мэт ...
Шувуу нисэн одох мэт
Үүр цайх
Шулгинах горхи намдах мэт
Гэзэг шуух...

"Д.Нямсүрэн : Шувуу нисэн одох мэт ..." цааш унших »
" Цасан будрага "

Кона юки буюу " Цасан будрага " дууг сурахсан гэж маш их хүсдэг, одоогоор чадан ядан дагаж дуулдаг болсон.

Харин " Нэг литр нулимс " гэдэг энэ киног нь үзэж амжаагүй л байнаа, хүнд өвчин туссан охины бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн кино бөгөөд нилээн хүнд талдаа драм болсон гэж найз минь ярьсан юм, үзэх сонирхол маш их байгаа, нэг л өдөр цаг зав гарган үзнэ гэдэгтээ итгэж байна.

Анхны цас...сүүлчийн бороо....амлалт
цас газарт буугаад л ус болж буй учир, авахад түвэгтэй байна, дээр нь өөрийн аппаратаа гэртээ орхичихсон ажлынхаараа авсан нэг иймэрхүү л байна....
"Анхны цас...сүүлчийн бороо....амлалт" цааш унших »
Алла Пугачева. Сая сарнай. 1983он.

Алла аниа гоё дуулдаг шүү, дууг нь сонсохоор өвлийн үдэш, шинэ жил, цас л санаанд ордог юм. Магадгүй бага байхад шинэ жилээр ихэвчлэн явдаг байсан болоод тэр байх.

Монгол хүн бүрийн мэдэх энэхүү сайхан дууг та бүхэндээ хүргэж байна.

Michael Buble - Lost

Энэ дууг сонсох тоолондоо би ганцаараа биш гэдгээ мэдэрдэг, хаа нэгтээ бодолд дарагдан суугаа хэн нэгэнд та ганцаараа биш шүү гэдгийг хэлье. Гунигтай хэдий ч гоё дуу.

Celine Dion - It's all coming back to me now

Mariah Carey & Boyz II Men - One Sweet Day (Live 1998)

Cry on my shoulder

Сэтгэлийн үг.
Ай энэ дүүрэн аталаа дундуур,дундуур аталаа дүүрэн сэтгэлийг яалтай ч билээ. Tэр өдрийн болзооноос хойш бүтэн зургаан жил өнгөрч чамтай дөрвөн жилийг жаргалтайгаар, чамгүй хоёр жил хэдэн сарыг завгүй их ажилд дарагдсаар өнгөрүүлсэн байх юм.
"Сэтгэлийн үг." цааш унших »
Хэний буруув?
Яаадын хов зөөнөө,ер нь бодоод байсан чинь энэ хүмүүс яагаад байгаан миний уур хүрээд хэрэг алга,хүний тэсвэр тэвчээрт хязгаар гэж байдаг юм байна. Ийм юм болсийн....
"Хэний буруув?" цааш унших »
(Нийт: 38)